“Рио-2016”-д Монголын баг шар өнгийн өмсгөлөөр гоёно
2016 оны 6 сарын 22

“Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчид хоёр төрлийн хувцас өмсөх бөгөөд нэг нь ёслолын нөгөө нь бэлтгэл сургуулилтын хувцас байх юм.
Ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компани урлан бүтээхээр болжээ. Энэ жилийн ёслолын хувцас өмнөх хоёр жилийнхтэй адил шар өнгөтэй байхаар тогтжээ. Харин дизайны хувьд өөрчлөгдсөн болохыг албаны хүмүүс онцолж байгаа юм. Харин тамирчдын бэлтгэлийн хувцсыг олон улсын брэнд болсон хувцас өмсөх нь зохистой гэж үзэн гадаадад захиалахаар болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34704
0 эможи




