Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өнөө шөнө “Евро-2016”-ын шөвгийн 16 шалгарна

2016 оны 6 сарын 22

Энэ сарын 16-нд эхэлсэн “Евро-2016” европийн аварга шалгаруулах тэмцээний C, D хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд өчигдөр шөнө явагдаж дууслаа. Өнгөрсөн шөнө, Украйн Польш, Умард Ирланд Германий тоглолтууд зэрэг явагдсан бөгөөд Польш, Германий багууд 1 гоолоор хожсоноор адилхан 7 оноотой болж Герман 1-р, Польш 2-р гарах болсон юм. Харин Умард Ирландийн хувьд 3 оноотой 3-р байрт жагссан юм. Харин шөнийн 04:00 цагаас D хэсгийн Чех Турк, Хорват Испаний тоглолт явагдсан. Туркийн шигшээ 2:0-н харьцаатай хожсон бол, Хорват Испанийг 2:1-н харьцаатай хожсон юм. Харин өнөөдөр шөнө E, F хэсгийн тоглолтууд явагдаж шөвгийн 16-д шалгарах багууд бүгд тодорхой болох ба 01:00 цагаас Унгар Португал, Исланд Австрийн тоглолт, 04:00 цагаас Итали Ирланд, Швед Бельгийн тоглолтууд явагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34698
0 эможи
keyboard_arrow_up