Х.Энх-Амар маргааш олимпийн эрхийн төлөө тулалдана
2016 оны 6 сарын 22

“Рио-2016” олимпийн сүүлчийн эрх олгох боксын тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. 52 кг-ын жинд Х.Энх-Амар дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо хүртэж байсан Коста Рикогийн боксчин Давид Родригестэй тоглож 2:1-ээр ялснаар шигшээ наймд шалгарч үлдлээ. Тэрбээр олимпийн эрхийн төлөө Тайланд улсын боксчин Онгжунтатай маргааш тулалдана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34680
0 эможи




