Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Монгол хүү дэлхийн дээд амжилтыг эвджээ

2016 оны 6 сарын 16

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнээс манай улсын “Монголын Оюун Ухааны Академи”-ийн тамирчид 22 медаль хүртжээ.

Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд улсаа төлөөлж “Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчид оролцжээ. Тодруулбал дунд насны ангилалд 9 хүүхэд ,бага насны ангилалд 4 хүүхэд, багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцож 22 медаль хүртсэн байна.

Бага насны ангилалд өрсөлдсөн (анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож буй) Б.Бат-Эрдэнэ “Abstract Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн өсвөр насны ангилалд Их Мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус оржээ.

Монголын ой тогтоолтын Академийн нь өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож нийт 504 медаль хүртэж байсан ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34546
0 эможи
keyboard_arrow_up