Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ой тогтоолтынхон 22 медаль хүртжээ

2016 оны 6 сарын 15

Малайз улсын Пенанг хотод зохион байгуулсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж  Монголын баг тамирчид 22 медаль хүртлээ.

Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн 13 тамирчин /дунд насны ангилалд 9, бага насны ангилалд 4/ багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцсон юм.

Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ /анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа/ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн өсвөр насны ангилалд Их мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус шалгарлаа. Манай өсвөрийн тамирчид авах боломжит 30 медалийн 16-г нь хүртэж дэлхийд номер 1 гэдгээ дахин нотоллоо. Шинэ тамирчдын хувьд 2016 оны хамгийн эхний тэмцээний буухиа ийнхүү амжилттай эхэллээ.

Монголын тамирчид 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчилан нийт 504 медаль хүртлээ.

Дашрамд дуулгахад, энэ сарын 24-26-нд АНУ-н Сан Диего хотод зохион байгуулах "Extreme Memory Tournament" ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны халз тулаанд манай 5 тамирчин дасгалжуулагчийн хамт оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34514
0 эможи
keyboard_arrow_up