Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

М.Бөхбат “Рио-2016” наадмын шүүгчээр ажиллахаар болжээ

2016 оны 5 сарын 27

Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн 2016 оны наадамд IJF-ийн шүүгч Машбатын Бөхбат шүүгчээр оролцох эрхээ Олон улсын жүдо бөхийн холбооноос хүлээн авчээ. Ийнхүү тэрбээр дэлхийн 14 орны шүүгчийн хамт "Рио 2016" олимпийн наадмын жүдо бөхийн хариуцлагатай тэмцээнийг шүүн явуулахаар болж байна. Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн наадамд жүдо бөхийн төрөлд шүүгчтэй болж буй юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэй жүдо бөхийг үндэслэгч Ч.Машбат агсны хүү Бөхбат өдгөө Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг.  Сүүлийн нэг жилийн турш М.Бөхбат шүүгч Астанагийн ДАШТ, Их дуулга, Гранпри тэмцээнүүдийг шүүсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33929
0 эможи
keyboard_arrow_up