"Дэлхийн цом"-д О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж байна
2016 оны 5 сарын 23

Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргээ сорихоос манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тэднийг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг дасгалжуулж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33628
0 эможи




