Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

М. Даваажаргалын манлайлал

2016 оны 5 сарын 23

Мэргэжлийн сүмогийн энэ сарын башё их аварга Хакүхо М.Даваажаргалын түрүүгээр өндөрлөлөө. Тэрбээр 15 даваатай тэргүүлж, дээд зиндааны барилдаанд 37 дахь цомоо хүртэв. Хоёр хоногийн өмнөх барилдаанд ёкозүно Харумафүжиг давж, түрүүлэх болзлоо хангаад байсан бол өчигдөр Какарюүг өвдөг шороодуулж, хувийн рекордоо дахин шинэчиллээ.  Тус башёгийн хоёр дахь өдөр Хакүхо 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмшсэн билээ. Сонирхуулахад, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийг нэрлэвэл Хакүхо 893,  Кайо 879, Чиёнофүжи 807, Китаноumi 804, Тайхо 746. Түүнчлэн Хакүхо нэг ч уналгүйгээр түрүүлсэн башёгийн тоогоор бүх сүмочдын нэгдүгээрт бичигдсэнээс гадна дараалсан түрүүгийн тоогоор их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хамт сүмочдыг манлайлав.

Түүнийг амжилтыг жагсаавал:

  зиндаанд хамгийн олон түрүүлсэн – 37 
Ялагдалгүйгээр хамгийн олон башёд түрүүлсэн - 12 
Хамгийн олон башёд дараалж түрүүлсэн.  /Асашёорюү аваргын хамт/ - 7
Макүүчи буюу дээд зиндаанд ялсан барилдаан – 893
Хамгийн олон башё дараалан 10 буюу түүнээс дээш ялалт авсан башё - 52
Нэмэлт барилдаанд барилдсан тоо. /Таканохана аваргын хамт нэгд бичигддэг/ – 10
Башёг 8-0 эхлүүлсэн /Уналгүйгээр качикоши хийсэн/ башёгийн тоо - 40 
Дээд зиндаанд хүртсэн дэд түрүү – 21

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33623
0 эможи
keyboard_arrow_up