ЭНЭ ӨДӨР: Нисдэг "Жордон" төржээ

Майкл Жеффрэй Жордан
Төрсөн: 2/17/63 Брүүклин Нью Йорк
Драфт: Чикаго Буллз 1984 оны 1-р тойргийн 3-аар
Шилжилт: тоглохоо больсон 10/6/93; буцаж ирсэн 3/18/95; зодог тайлсан 1/13/99; Визардст 9/25/01.
Ахлах сургууль: Лэнигийн ахлах сургууль (Уилмингтон Хойд Каролина)
Коллеж: Хойд Каролина
Хоч: Нисдэг Жордан
Өндөр: 198см
Шагнал: 6н удаагийн аварга (1991-93, 1996-98); Улирлын үнэ цэнэтэй тоглогч (1988, '91, '92, '96, '98); 10 удаа Бүх НБА-гийн 1-р баг (1987-93, 1996-98); Бүх НБА-гийн 2-р баг (1985); Шилдэг хамгаалан тоглогч (1988); 9 удаа НБА-гийн хамгаалалтын баг (1988-93, 1996-98); Шилдэг залуу тоглогч (1985); 14 удаа бүх оддын тоглогч; 3 даа бүх оддын тоглолтын МВП (1988, '96, '98); НБА-гийн түүхэн дэх агуу 50 тоглогчийн нэг (1996); 2 удаагийн Олимпийн алтан медальт (1984, '92). Бүх оддын Слэм данкын аварга /1985,1988/
Бүх цаг үеийн шилдэг тоглогч аргагүйМайкл Жеффрэй Жордан билээ. Түүнд сагсчин хүнд байх бүх ур чадвар авъяас чадвар түүнд заяажээ. Тэрээр Лэнигийн ахлах сургуульд ороход 170 гарантай шинэхэн тог логч байсан боловч зун нь 190т бараг дөхөж сургуулийнхаа шилдэг тоглогч болжээ.Тэр жилдээ Бүх Америкийн МакДоналдсын бүх оддын тоглолтод оролцож тэндээсээ Хойд Каролинагийн их сургуульд сонгогджээ.
Хойд Каролинагийн ахлах сургуульд шинээр ирсэн тэрээр хууччуул болох өөрөөс нь ахлах ангийн оюутнууд болох Ж.Ворти, С.Перкинс нарын сүүдэрт дарагдаж байжээ. Гэсэн хэдий ч НСАА-гийн аваргын төлөө Жоржтауны их сургуультай хийсэн тоглолтонд тэрээр 16 оноо 9 сам авч өөрийн ирээдүйн өрсөлдөгч болох П.Юингийн өөдөөс хожлын бөмбөгийг хийж 62-63р хожижээ.
2 дох жилдээ тэрээр Коллежийн шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ. 1984 онд тэрээр драфтлагдаж 2 төвийн болох Х.Олажуон С.Боуи нарын араас 3-р Чикаго Буллзд орж иржээ.
Анх орж ирсэн жилдээ тэрээр 28,2 оноо 6,5 сам 5,9 дам гэсэн үзүүлэлтийг үзүүлж Шилдэг залуу тоглогч,Бүх НБА-гийн 2-р багт нэрлэгджээ. Мөн Чикаго ПО-д орж МЖ ПО-т дундажаар 29,3 оноо авч байсан боловч Милвоуки Бакст 4-0 харьцаатайгаар ПО-с хасагдсан байна.
Тэрээр НБА-д орж ирэхээсээ л өөрийн стилээрээ НБА-г байлдан дагуулж байсан байна. Тухайн үед НБА-д хар оймс пүүз өмсөхийг хориглодог зөрчсөн тохиолдолд торгодог байсан боловч МЖ түүнийг тоодоггүй хар улааны хослол өмссөөр л байв. Зунаас Найк компани түүнтэй маш том гэрээг байгуулжээ.




