Монгол хөгжмийн ШИНЭ ЭРИН ҮЕ эхэллээ Монгол хөгжмийн ШИНЭ ЭРИН ҮЕ эхэллээ
06 сарын 13, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол хөгжмийн ШИНЭ ЭРИН ҮЕ эхэллээ

2026 оны 6 сарын 12

Arslan.mn

Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, өвөрмөц мэдрэмжийг авчрах “Ethno Cinematic” тоглолт 2026 оны 6-р сарын 19, 20-ны өдрүүдэд Ulaanbaatar Theatre-т үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Энэхүү тоглолт нь Монголын язгуур урлаг, ардын хөгжмийн өвийг орчин үеийн симфони найруулга, electronic synth хөгжмийн элементүүдтэй хослуулан хүргэх ховор боломж байх болно. Анир Поп Оркестр-т зориулан тусгайлан найруулсан бүтээлүүд эгшиглэж, үзэгчдийг Монголын түүх, соёл, орчин үеийн урлагийн огтлолцол руу хөтлөх юм.

Тус тоглолтын онцлох үйл явдлын нэг нь алдарт “Хубилай Хаан” киноны хөгжмийг эгшиглүүлнэ.

Тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, удирдаачаар МУУГЗ Б.Алтанхуяг ажиллаж байгаа бөгөөд 100 гаруй уран бүтээлч нэгэн тайзан дээр нэгдэн энэхүү томоохон бүтээлийг амилуулах болно.

Монголын соёлын өвийг орчин үеийн хэлээр хэрхэн өгүүлж болохыг мэдрэхийг хүсдэг бол энэ тоглолтыг алдаж болохгүй. Мөн Монголд ирсэн жуулчдад үндэсний урлагийг орчин үеийн тайзны шийдэлтэй хослуулан мэдрүүлэх ховор боломж болох юм.

Огноо: 2026.06.19–20

Байршил: Ulaanbaatar Theatre

Тасалбар: https://ticket.mn/event/3133 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669373
0 эможи

keyboard_arrow_up