Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” эгшиглэхэд нэг хоног үлдлээ
2026 оны 6 сарын 05

“Урлагийн алтан тайзнаа 40 жил өөрийн дуу хоолой, сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулжээ. Энэ олон жилийн түүхийг минь хамт бүтээлцсэн үзэгч Та бүхэндээ зориулж сэтгэл догдлуулсан, гайхалтай үдшийг бэлэглэхийг хүсэж байна…”. Энэ бол Зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяагийн маргааш болох тоглолтынхоо талаар хэлсэн сэтгэгдэл нь. Түүний “Хайрын бурхан” амьд тоглолт болоход ердөө ганцхан өдөр үлджээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолтод дуучны 40 жилийн турш бүтээсэн хит дуунууд нь эгшиглэх юм.
Тоглолтын тасалбарыг биет хэлбэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнгээс авч болохын зэрэгцээ доорх холбоосуудаар авах боломжтой ажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669243
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
