БНСУ-ын алдарт жүжигчин ЖАН ХЁГ Монгол Улсад дахин иржээ БНСУ-ын алдарт жүжигчин ЖАН ХЁГ Монгол Улсад дахин иржээ
04 сарын 27, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

БНСУ-ын алдарт жүжигчин ЖАН ХЁГ Монгол Улсад дахин иржээ

2026 оны 4 сарын 27

Arslan.mn

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг энэ сарын 19-өөс 27-ны хооронд Монголд дахин зочилжээ. Энэ удаад тэрээр KBS телевизийн бүтээж буй түүхэн олон ангит киноны зураг авалтаа хийхээр дахин Монгол Улсад дахин хөл тавьжээ. 

Кино зураг авалтынхаа хажуугаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан зохион байгуулж буй “Дэлхийн адууны өдөр”-ийн зохион байгуулагч "Монгол адууны диваажин НҮТББ"-ын тэргүүн Б.Наранбадрахтай уулзаж, хурдан морь, морины соёлын талаар дэлгэрэнгүй ярилцжээ. 

Дашрамд сонирхуулахад, БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг морь унах дуртай төдийгүй өөрийн гэсэн морины зүчээтэй аж. Тэрбээр энэ жил битүү кино зураг авалттай байгаа хэдий ч  Монгол улсаас зохион байгуулж буй "Дэлхийн адууны өдөр"-ийг дэмжин, бүх талаар хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийлжээ. 

“Дэлхийн адууны өдөр” нь энэ оны 07 дугаар 11-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668604
0 эможи

keyboard_arrow_up