Монголын тамирчид Миланд загварын арга хэмжээнд ёслолын хувцсаа танилцууллаа
2026 оны 2 сарын 05

“Милан -Кортина 2026” өвлийн олимпын XXV наадмын нээлт маргааш болно. Итали улс өвлийн олимпын наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Дэлхийн загварын хотуудын нэг болох Миланд өчигдөр орон орны нээлтийн ёслолд өмсөх хувцасны үзүүлбэр боллоо. Энэхүү арга хэмжээнд олимпын наадамд уралдах уулын цанын тамирчин А.Ариунбат, гүйлтийн цанын тамирчин Э.Ариунтунгалаг нар оролцож нээлтэд өмсөх ёслолын хувцсаа танилцууллаа.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667472
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





