Мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд Монголын дуучид тэргүүллээ Мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд Монголын дуучид тэргүүллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд Монголын дуучид тэргүүллээ

2024 оны 10 сарын 06

Arslan.mn
“Grand stage awards” мэргэжлийн дуурийн дуулаачдын олон улсын уралдаан ОХУ-ын Москва хотод есдүгээр сарын 26-30-нд болж өндөрлөлөө.

Эл уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулсан аж. Эхний шалгаруулалтад Беларусь, Казахстан, Киргиз, Армени, Гүрж улсууд болон БНХАУ, Өмнөд Солонгос, ХБНГУ, Австри, Грек, АНУ, Израиль болон Словенийн дуурийн урлагийн чансаа өндөр 179 мэргэжлийн дуучид өрсөлджээ. Тэдгээрээс шүүгчдийн бүрэлдэхүүн 50 оролцогчийг хоёрдугаар шатанд шалгаруулж, есдүгээр сарын 30-нд ОХУ, Монгол Улс, Армени, Германы шилдэг 20 дуучин төгсгөлийн шатанд тунасан байна.

Энэхүү олон улсын нэр хүндтэй уралдаанд М.Гнесинийн нэрэмжит ОХУ-ын хөгжмийн академийн магистрантур Б.Доржнамжин гранпри, ДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа тэргүүн байр, мөн Ж.Россинийн нэрэмжит тусгай шагналын эзэн болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659323
1 эможи

Conscience
2024-10-07 07:40
Duuriin eregtei duuchid olon ulsyn temtseenuuded chadamgai saihan oroltsoj baina. Bayar hurgiye. Tsaachdaa ulam bur devchij deechleerei.zuragnaas ni harahag ch setgel hudulgusun yamar saihan zaluus ve!
Дорж
2024-10-06 21:44
Магистрант гэж магистрийн шатны суралцагч , харин магистрантур гэдэг нь магистрын сургалтын шатлал
Оюун
2024-10-06 15:24
Баяр хүргье
Tungalag Gombo
2024-10-06 13:05
Халуун баяр хүргэе! Магистрант гэж бичнэ шүү! Магистрантур гэдэг нь магистрын зэрэг олгодог сургалтыг хэлдэг юм.
keyboard_arrow_up