Модель С.Төгсийн тоглосон “Үхлийн тойрог” УСК энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ Модель С.Төгсийн тоглосон “Үхлийн тойрог” УСК энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Модель С.Төгсийн тоглосон “Үхлийн тойрог” УСК энэ сарын 30-ны өдөр нээлтээ хийнэ

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

Тайланд улсын White light co.ltd болон “Dream entertainment”-ийн хамтран бүтээсэн  “Үхлийн тойрог”УСК кино 5-р сарын 30-ны өдөр нээлтээ хийхээр бэлэн болжээ. Хоёр улсын чадварлаг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэхүү киноны гол дүрд жүжигчин С.Ариунбямба, Д.Бямбацогт нар тоглохоос гадна модель С.Төгс тоглосон аж. 

“Үхлийн тойрог” киноны багт хоёр улсын нийт 150 гаруй уран бүтээлчид хамтран ажиллаж Тайланд, Монголд 45 хоногийн турш зураг авалтаа хийсэн байна. 

Киноны найруулагчаар “Dream entertainment”-ийн захирал Ц. Цэрэндорж Тайландийн найруулагч Tanit jitnukul нар хамтран ажиллажээ. Харин хоёрдугаар найруулагчаар  Б.Баатар, Joey ажилласан  байна.

5 сарын 30-нд  Монголдоо нээлтээ хийх  “Үхлийн тойрог”УСК дараагийн удаад Тайланд улсад нээлтээ хийх хуваарьтай байгаа аж. Киноны  эхний OST-ийг реппер Desant, 113, artist Trishna зэрэг уран бүтээлчид дуулсан юм байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657238
2 эможи

keyboard_arrow_up