Ч.Мишээл: Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая. Бид мөнх настай биш шүү дээ Ч.Мишээл: Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая. Бид мөнх настай биш шүү дээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Мишээл: Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая. Бид мөнх настай биш шүү дээ

2024 оны 2 сарын 18

Arslan.mn
Дуучин Ч.Мишээл "Нэг зүйлийг бүгдээрээ ДАВАЛГААЛАЯ гэж бодож байна.

Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр дүрсээр нь ялгаварлан үзэхээ БОЛЬЁ ОО.

Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ буцаж орно, сэтгэлээр унана, буцаж босно... Хүн бүр эцэг эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээ хайрлаж, амьдарч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа. Би, чи, та... бүгдээрээ адил ...

Харин хүний хандлага, хүмүүжил, хүн муутай байхыг л засах, болих, сайжрах зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Худал ярьж, хүнд, байгальд, амьд бүхэнд муу зүйлс хийж, хууль дүрэм зөрчихийн эсрэг л тэмцэж эсрэг байх хэрэгтэй үе шүү дээ . Мөн эрүүл эсэн мэнд байх .

Гадны орнууд гадаад үзэмжээр гоочлох ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бид салбар салбартаа хөгжиж байгаа болохоор энэ хандлага хэзээ нэгэн өдөр арилж хэвийн болно гэж бодож байна.

Only good vibes please .

Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая, бие биедээ аз жаргал, өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ ерөөдөг байя, бид мөнх настай биш шүү дээ" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654799
10 эможи

keyboard_arrow_up