Тэйлор Свифт “Time“ сэтгүүлийн оны хүнээр тодров Тэйлор Свифт “Time“ сэтгүүлийн оны хүнээр тодров
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 14, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тэйлор Свифт “Time“ сэтгүүлийн оны хүнээр тодров

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

"Time" сэтгүүл дуучин Тэйлор Свифтийг 2023 оны шилдэг хүнээр тодрууллаа. Уг шагналыг тухайн жилд дэлхий дахинд хамгийн их нөлөөлсөн гэж үзсэн хүн эсвэл үйл явдалд олгодог. 

Түүний "Eras" аялан тоглолт кассын рекорд эвдэж, түүнийг шинэ өндөрлөгт аваачсан юм. 

Тэйлор Свифт 33 настай. Тэрбээр "Time" сэтгүүлд ярилцлага өгөхдөө "33 насандаа карьераа шинээр нээж байгаа юм шиг санагдаж байна" гэжээ. 

"Bloomberg" өнгөрсөн сард түүний нийт хөрөнгийг 1.1 тэрбум ам.доллар гэж үнэлснээр албан ёсоор тэрбумтнуудын тоонд багтсан юм. Дуучдаас Рианна, Бейонсе, Жей-Зи нар л тэрбумтан болсон байна.

“Time” сэтгүүлийн оны хүнээр нэр дэвшсэн бусад есөн хүнд Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, "Барби" киноны жүжигчин Маргот Робби нар багтжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653250
0 эможи

keyboard_arrow_up