Рио де Жанейро хотод болсон Тэйлор Свифтийн тоглолтын үеэр хэт халуун цаг агаарын улмаас нэг үзэгч амиа алджээ Рио де Жанейро хотод болсон Тэйлор Свифтийн тоглолтын үеэр хэт халуун цаг агаарын улмаас нэг үзэгч амиа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Рио де Жанейро хотод болсон Тэйлор Свифтийн тоглолтын үеэр хэт халуун цаг агаарын улмаас нэг үзэгч амиа алджээ

2023 оны 11 сарын 19

Arslan.mn

Баасан гарагийн орой АНУ-ын поп од Тэйлор Свифтийн аялан тоглолт Бразилын хоёр дахь том хот Рио де Жанейрод үргэлжилжээ.

60,000 үзэгч цугларсан Нилтон Сантос цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтын үеэр тус хотын цаг агаар түүхэн дээд хэмжээнд хүрч халсан нь нэг үзэгчийг үхэлд хүргэсэн байна.

23 настай Ана Клара Беневидес гэдэг үзэгч ухаан алдаж унасныг эмнэлэгт хүргэсэн боловч амьсгал хураажээ. Түүнийг цэнгэлдэх хүрээлэнд орохоор гадна нь дугаарлан зогсож байхдаа унасан гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Зарим фэнүүд нь уг тоглолтыг ойроос үзэхийн тулд олон өдрийн өмнөөс дараалалд зогсож эхэлсэн гэдэг.

Свифтийн тоглолт болсон өдөр Рио де Жанейрогийн агаарын температур Цельсийн 39.1 хэм хүрсэн байна.

Баасан гарагийн өглөөний агаарын хэмийг чийгшилтэй нь тооцвол Цельсийн 59 хэмийн халалт мэдрэгдсэн гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Энэ нь тус хотын түүхэнд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт юм.

Свифт тоглолтын дараа сошиал хуудсаараа дамжуулан талийгаачийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хүмүүст ундны ус хүрэлцэхгүй байсан тухай мэдээллийн мөрөөр шалгах болсноо Бразилын хууль зүйн сайд Флавио Дино маргааш нь мэдэгджээ.

Тэйлор Свифт “The Eras Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Бразил улсад нийт зургаан концерт зохион байгуулах юм.

Эхний концерт нь Рио де Жанейро хотод зохион байгуулагджээ. Пүрэв гарагийн орой тус хотын алдарт Аврагч Христийн хөшөө Свифтэд зориулан “Бразилд тавтай морил” гэсэн бичигтэй гэрэлтүүлгээр чимэглэгдсэн байв.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652818
0 эможи

keyboard_arrow_up