Реппер Thunder : Есдүгээр сарын 9-нд цэнгэлдэхэд тоглолтоо хийх ХҮСЛЭЭ биелүүлнэ Реппер Thunder : Есдүгээр сарын 9-нд цэнгэлдэхэд тоглолтоо хийх ХҮСЛЭЭ биелүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Реппер Thunder : Есдүгээр сарын 9-нд цэнгэлдэхэд тоглолтоо хийх ХҮСЛЭЭ биелүүлнэ

админ
2023 оны 7 сарын 24

Arslan.mn

Реппер Thunder өөрийн цахим хуудаснаа ирэх есдүгээр сарын 09-нд өөрийн бие даасан томоохон тоглолтоо төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болсноо дуулгалаа. 

Тэрбээр 2013 оноос хойш "РЕП ДЭМБЭЭ"-ээс эхлээд 10 жил үзэгчдийнхээ нүдэн дээр алдаж, онож мөрөөдлийнхөө төлөө явсаар ирснээ бичжээ. Түүнчлэн өөрийн цахим хуудаснаа : 

"17-той хүүхэд байсан бол одоо 28-тай залуу болжээ.

Намайг 1-р ангидаа үзэж байсан хүүхэд одоо ахлах сургууль төгсөх гэж байна гэсэн үг.

Тийм урт биш ч бас богино биш.

Энэ хугацаанд надад хойш суусан өдөр ховор билээ.

5 жил сурсан дипломоо орхиж "НЭГ Л ӨДӨР" би энэ зорилгоо биелүүлэхээр ажлаасаа гарсан.

Төрөлхийн авьяастай биш болохоор би тултлаа хичээсэн.

"НЭГ Л ӨДӨР" энэ цэнгэлдэх дүүрэн хүмүүсийн урд өөрийн бие даасан тоглолтоо хийнэ гэж бодож явсан.

Тэр мөрөөдөл минь бодит болоход ойрхон ирж би нойргүйтэв.

146 Б. Өлзий-Учрал 9-р сарын 9нд тоглолтоо хийнэ.

Яг энэ талбай дээр намайг гээд ирсэн бүх хүний урд хамгийн сайнаараа байх болно.

Хамгийн гоё тоглолтыг үзүүлнэ.

"ГАНЦХАН ШАЛТГААН" танд хүч өгсөн бол та ирээрэй.

"ТЭГЭЭС ЭХЭЛДЭГ"-ийг сонсоод зорилгодоо зүтгэсэн бол та ирээрэй.

"ДАНДАА ДААРДАГ ОХИН"-ыг сонсоод дурлаж явсан бол та ирээрэй.

"ХАТУУ"-г машин дотроо чангалаад хотын гудмаар давхиж явсан бол та ирээрэй.

Оюутан байхдаа "ОЮУТАН"-г сонсож явсан бол ирээрэй.

"I AM MAN"-ийг сонсоод хөөрч явсан эрчүүд ирээрэй.

"НОЁН ЭМЭГТЭЙ"-г сонсоод үнэ цэнээ мэдэрч явсан бүсгүйчүүд ирээрэй.

"АВДРЫН ЁРООЛ"-оор минь амьсгалж байсан залуус ирээрэй.

10 жил хичээсэн мөрөөдлийн минь хамгийн оргил хэсэгт та бүхнийг урьж байна.

Хүндэтгэсэн: Б.Өлзий-Учрал таны мэдэх THUNDER⚡️" гэж нийтэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649173
0 эможи

keyboard_arrow_up