Косианы нэрэмжит хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Г.Гансүлдийг ₮9 саяар шагнана Косианы нэрэмжит хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Г.Гансүлдийг ₮9 саяар шагнана
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Косианы нэрэмжит хийлчдийн уралдаанд гуравдугаар байр эзэлсэн Г.Гансүлдийг ₮9 саяар шагнана

админ
2023 оны 6 сарын 21

Arslan.mn

Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаан Чех Улсад тавдугаар сарын 3-6-ны өдрүүдэд болсон. Уг уралдаанд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлд гуравдугаар байр эзэлж Засгийн газрын 120 дугаар тогтоолд заасан мөнгөн шагнал хүртэх болзлыг хангасан билээ. 

“Журам шинэчлэн батлах тухай”  Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын  яармагт  оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран  бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан байдаг.

Тэгвэл энэхүү журмыг үндэслэн Г.Гансүлдэд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо. 

зураг

зураг

Эх сурвалж: Соёлын яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648354
1 эможи

keyboard_arrow_up