“Опозит“ хамтлаг есдүгээр сард тоглолтоо хийнэ
админ
2023 оны 6 сарын 12
Зуны дэлгэр цаг ирж, хамтлаг, дуучид задгай талбайн тоглолтоо үзэгч олондоо хүргэж эхлээд байна. Энэ зуны салхийг хагалж Vandebo "Зуны зугаа" нэртэй тоглолтоороо төв цэнгэлдэхийг дүүргээд байсан бол өнгөрсөн амралтын өдөр Хурд хамтлаг 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж, бүтэн найман цаг үзэгчдийг суудлаас нь босгосон гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл ирэх 09 дүгээр сард "Опозит" хамтлаг олон фенүүдийнхээ хүсэлтээр тоглолтоо хийхээр болсон. Одоогийн байдлаар өдрөө товлоогүй байгаа хэдий ч тоглолт болох нь нэгэнт тодорхой болжээ. Өнөөдрийн байдлаар "Опозит" хамтлагийн гишүүн А.Гантулга АНУ-д амьдарч байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







648026
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: