Г.Эрдэнэчимэг : Хотод хоёр хонохдоо гоо сайхандаа, үр хүүхдэдээ цагаа зарцууллаа
Дуучин, СТА Г.Эрдэнэчимэг өөрийн "Таминээ" аялан тоглолтоо орон нутгаар хийж байгаа билээ. Тэрбээр аялан тоглолтынхоо завсраар Улаанбаатар хотод хоёр хоногийн хугацаанд ирээд буцжээ.
Г.Эрдэнэчимэг өөрийн цахим хуудаснаа "Хотод хоёр хонохдоо хамгийн чухал зүйлстээ цагаа зориулж, дутуу зүйлсээ бэлдэж аваад зүүн аймгууд руу гарлаа. Ямартай ч дууссан байсан нүүрний тос, гоо сайханы бүтээгдэхүүнээ Бриллианс салоноосоо авчихлаа. Бриллианс дээр хумсаа ч будуулаад, багахан ч болов эмчилгээ хийлгээд амжлаа. Мөн хонгор үрсээ тэврэв" хэмээн нийтэлжээ.
Дуучиг Г.Эрдэнэчимэгийн хувьд өөрийн арьс нь яагаад эрүүл, сайхан өнгөлөг байдаг нууцаа дэлгэсэн. Тэрбээр мэс ажилбарыг өөрийн арьсанд тохиромжтой гэж үздэггүй бөгөөд тогтмол хугацаанд байгалийн аргаар арьс нөхөн гуужуулах Грийн пийл (Green peel) хийлгэж, германы shrammek брэндийн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг байна.
"Таминээ" тоглолт өнөөдөр Хэнтий аймагт, маргааш буюу 28-нд Дорнод аймагт, 29-нд Сүхбаатар аймагт гэх мэтчлэн тоглогдох аж.