Монгол Улсын Филармони “CLASSIC NIGHT CONCERT” тоглолт 12 дугаар сарын 02-д болно Монгол Улсын Филармони “CLASSIC NIGHT CONCERT” тоглолт 12 дугаар сарын 02-д болно
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Филармони “CLASSIC NIGHT CONCERT” тоглолт 12 дугаар сарын 02-д болно

2022 оны 11 сарын 27

Arslan.mnМонгол Улсын Филармони “CLASSIC NIGHT CONCERT” тоглолтоо 2022 оны 12-р сарын 02-ны 19:00 цагт Улсын Филармонийн шинэхэн концертын танхимдаа сонгодог хөгжимд дурлагч эрхэмсэг үзэгч сонсогчдодоо хүргэхээр бэлтгээд байна.

Тус тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Б.Батбаатар/СТА/, хөтлөгч тайлбарлагчаар урлаг судлаач Ч.Буянхишиг /СГЗ/ нар оролцох юм.

Тус тоглолтоор дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмөөр дамжуулан өвөл цаг болон шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдэрүүлэхүйц гайхамшигт бүтээлүүдийг түүвэрлэн хүргэхээр бэлтгээд байгаа юм.

Тоглолтын тасалбарыг Ticket.mn болон Улсын Филармонийн билетийн кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 88003041 дугаараас лавлана уу.

Сонгодог хөгжимд дурлагч үзэгч, сонсогчид та бүхнийг “CLASSIC NIGHT CONCERT” тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тоглолтын хөтөлбөр:

1.       Дж.Верди                                    “Травиата” Дуурийн прелюдия

2.       Вивалди                                      “Өвөл” 

3.       Георгий Свиридов                      “Цасан шуурга” чуулбар

4.       Г.Форе                                                   “Павана”       op.50 

5.       Дж.Россини                                 “Итали бүсгүй Алжирт” дуурийн удиртгал

6.       В.А.Моцарт                                 “Увидаст лимбэ” дуурийн удиртгал

7.       А.Петров                                     “Гусарский марш”

8.       Emile Waldteufel                          “The Skater’s waltz” 

9.       П.И.Чайковский                          “Хунт нуур” бүжгэн жүжгийн хөгжмөөс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642733
0 эможи

keyboard_arrow_up