“Гадны нөлөөгүй” УСК: Үйлийн үр хаалга андуурдаггүй юм “Гадны нөлөөгүй” УСК: Үйлийн үр хаалга андуурдаггүй юм
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Гадны нөлөөгүй” УСК: Үйлийн үр хаалга андуурдаггүй юм

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

Найруулагч Д.Галбаярын “Гадны нөлөөгүй” УСК-г угтаж үзэж, амдаж сэтгэгдлээ бичив.

Киноны эхлэлээс учир битүүлэг үйл явдал, таамаглахын аргагүй нууц асуултууд хөвөрнө. Аажимдаа асуултын хариултууд бага багаар тайлагдах боловч холбож ойлгох, бүрэн утга санааг шууд таахад бэрх. Ерөөс триллер киноны давтагдашгүй тал нь үзэгчдийг өдөөж, эргэлзүүлж, гайхшируулж чаддагт оршдог аж.

Кинонд ерөөс хүний амь нас, эрүүл мэндээс давсан эрх ашиг, өрнөөс айсан өрөөндөө бүгэгч, хүүгээсээ өөр амьдрал үгүй ээж гээд л өнөөгийн нийгэмд байх л ёстой асуудал мэт болчихсон эмзэг сэдвүүд хөндөгдөж байв. Гэхдээ үйл явдал бүрийг нэг зүгт чиглүүлэн учир тайлагдахад гайхах, хорсох зэрэгцэнэ. Үйлийн үр хаалга андуурдаггүй юм. Энэ үг л хамгийн түрүүнд толгойд буув.

Итгэхийн аргагүй төгсгөл.

“Үйлийн үр” гэдэг бол ирээдүйн үйл явдлууд таны гарт байгааг илэрхийлэх идэвхтэй хүч гэсэн утгатай үг юм” гэж тайлбарласан байдаг. Киноны үйл явдал, асуулт, тайлал бүрийг ажиглахад дээрх тайлбартай утга дүйнэ. Нэг ёсондоо хүн ёр нь аливаа юмыг хэтэрхий хөнгөн, өнгөц, тоомжиргүйгээр үйлддэг, энэ нь эргээд хүртэх ёстойг нь өгдөг. Өршөөл гэж байдаггүй.......Ингэж л хэлмээр санагдав.

“Гадны нөлөөгүй” УСК-г үзэх, ойлгох, эргэцүүлэх, дүгнэх үзэгч олон байх биз ээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641091
1 эможи

keyboard_arrow_up