Ж.Энхжаргалан : Lil Pump-н  хандалт авдаг бичлэгнүүдийнх нь НЭГ гэсэн тайлбарыг өгсөн Ж.Энхжаргалан : Lil Pump-н хандалт авдаг бичлэгнүүдийнх нь НЭГ гэсэн тайлбарыг өгсөн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Энхжаргалан : Lil Pump-н хандалт авдаг бичлэгнүүдийнх нь НЭГ гэсэн тайлбарыг өгсөн

2022 оны 9 сарын 16

Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд зохион байгуулагдсан XMF-Хуур  хөгжмийн наадамд АНУ-ын алдарт дуучин, реппер Lil Pump хүрэлцэн ирж оролцсон билээ.  Түүнтэй холбоотой видео бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Arslan.mn

Тэгвэл энэ талаар өнөөдөр 18 цагийн үед зохион байгуулагч компаниас мэдээлэл хийлээ. 

Энэ талаар BRB компанийн захирал Ж.Энхжаргалан хэлэхдээ “Lil Pump-ийн өөрийнх нь албан ёсных нь хаягнаас эмэгтэй хүний дүрс бүхий бичлэг цацагдсан. Тухайн бичлэгийг харсан маш олон хүн бидэнтэй холбогдож “ямар учиртай бичлэг вэ, тодруулж өгөөч” гэж хүссэн. Энэ дагуу бид холбогдож нэгдүгээрт албан ёсны тайлбар өгөөч, хоёрдугаарт бичлэгээ устга гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл бидэнд “тухайн бичлэг Монголд хийгдээгүй. Хоёрдугаарт, садар самуун, эмэгтэй хүнийг доромжилсон утгатай биш. Царай зүс, нэр ус заасан асуудал байхгүй. Lil Pump хандалт авсан иймэрхүү бичлэгүүд хийдэг. Тэдгээрийн нэг нь” гэсэн тайлбарыг өгсөн.

Тэгсэн байлаа ч бидний зүгээс бичлэгийг устгуулах хүсэлтийг тавьсаар өчигдөр /2022.09.15/ орой 8 цагийн үед бичлэгийг устгуулсан.

Юун мэдэгдэхгүй бичлэгэнд тайлбар хийгээд сууж байгаадаа харамсаж байна. Тухайн мэдээллийг нягталж үзэхэд тухайн эмэгтэй монгол уу, Монголд уу гэдгийг нягталж үзсэн. Гэвч ямар ч ийм холбогдолтой мэдээлэл гарч ирээгүй.

Өнгөрсөн 24 цагийн турш царим орчинд маш их таамаг хөвөрч, нэг эмэгтэй хүний нэр хүндэд халдаж, хагдалт авх гэсэн ташаа мэдээллүүд цацагдсан. Улмаар хөгжмийн наадмыг зохион байгуулагчдын нэр хүндэд халдаж байна. Тодорхойгүй мэдээллээр хандалт авах гэж эмэгтэй хүний нэр хүндэд халдаж болохгүй.

Бичлэгт гарсэн эмэгтэй Монголд байхгүй. Монголын иргэн эсэх нь ч тодорхойгүй. Хэрэв мөн болоод хуулийн байгууллагад гомдол гаргавал бид эмэгтэйн талд орж, хамтран ажиллана” хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
640485
1 эможи

Зочин
2022-09-17 03:39
Энэ нөхөр хүүхэн олж өгч наймаалсан тэдэндээ санаа нь зовж дууслаа шүү...тэгээд л булзааруулж юм яариаад байна
Ss
2022-09-17 00:00
Hujaa
keyboard_arrow_up