“Хурд” хамтлагийнхан наймдугаар сарын 5-нд хандивын тоглолт хийнэ
2017 оны 7 сарын 20

Улс эх оронд тулгараад буй түймрийн гамшгийн эсрэг аянд "Хурд" хамтлаг нэгдэж хандивын тоглолт зохион байгуулах санаачлага гаргасан. Тус хандивын тоглолт наймдугаар сарын 5-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж.
Хандивын тоглолтын орлогыг түймэр унтраах техник багаж хэрэгсэл авахад дэмжлэг үзүүлж ОБЕГ-д хандивлах юм байна.
Цахим хуудсаар тус хамтлагийнхан долоодугаар сарын 22-ны өдөр тоглолт хийнэ гэх мэдээлэл тархсан. Үүнийг ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
45136
0 эможи




