Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Яг түүн шиг-2” шоуны оролцогч С.Гантогоо БНСУ-ын элч дуучин боллоо

2017 оны 7 сарын 06

Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож  олны талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй авьяаслаг залуу  дуучин С.Гантогоо юм. Тэрээр анх Солонгос улсруу гэр бүлдээ дэм болж, мөнгө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчнаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон юм. Мөн түүнчлэн 2005 онд Оддын эрэлд-2 нэвтрvvлэгт оролцож тус шоу нэвтрүүлгийн эцсийн шатанд тунаж vлдсэн гурван залуугийн нэгээр тодорч байжээ.

Тэгвэл энэ сарын 4-ны өдөр БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Улаанбаатар төлөөлөгчдийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр дуучин С.Гантогоог БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацийн Монгол дахь  элч дуучнаар тодруулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44909
0 эможи
keyboard_arrow_up