УДЭТ-ын хамт олон ҮНЭГҮЙ тоглолт хийнэ
2017 оны 5 сарын 23
Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт соёл, урлагийн 17 байгууллага оролцож өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлууд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж байгаа юм.

Өдөрлөгийн үеэр олон арга хэмжээ зохиогдох бөгөөд УДЭТ-ын хамт олон үзэгчдэдээ зориулан 14 цагт тоглолт хийх аж. Тоглолтыг Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг УДЭТ-ын уран бүтээлчид уншиж эхлүүлэх ба УДЭТ-т тоглогдсон жүжгийн дууг уран бүтээлчид дуулна. Мөн энэ үеэр азтай үзэгч шалгаруулахаар төлөвлөжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43742
0 эможи




