“Cinema Awards” шилдгүүдээ тодрууллаа
Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа Корпорейт Конвеншн Центрт болж шилдгүүддээ шалгаруулаа.

Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 киноноос 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм. Наадмын шилдгийн шилдэг бүтээлээр СТА, жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглосон "Итгэл" уран сайхны кино шалгарлаа. Түүнчлэн жүжигчин Б.Амарсайхан шилдэг эрэгтэй гол дүрийн шагналын эзнээр тодорлоо.

Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөж ийнхүү шилдгүүдээ тодруулсан юм.
“Cinema Awards”-аас шагнал хүртсэн бүтээлүүдээс:
Шилдэг туслах эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг /Ээж УСК/
Шилдэг нүүр хувиргагч Ц.Дэлгэр /Бүү март УСК/
Шилдэг дууны найруулагч Б.Билгүүтэй / Үргээлэг-2 УСК /
Шилдэг зохиол Т.Бум-Эрдэнэ /Үргээлэг-2 УСК /
Шилдэг туслах эмэгтэй дүр У.Уранчимэг / Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг зураач Н.Батжаргал / Бүү март УСК /
Шилдэг хувцас дизайн П.Бэрхээдэй / Өртөө УСК /
Шилдэг хөгжмийн зохиолч Б.Одбаяр / Итгэл УСК /
Шилдэг найруулагч Ж.Сэнгэдорж / Lovers УСК /
Шилдэг зураглаач Д.Ангараг /Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг эмэгтэй гол дүр МУАЖ Д.Мэндбаяр / Ээж УСК /
Шилдэг эрэгтэй гол дүр Б.Амарсайхан / Итгэл УСК /
"Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл"-ээр найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл “Цагаан хадаг” шалгарлаа.

“Cinema Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд хөтлөгчөөр “X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Топ модель Д.Пүрэвсүрэн нар ажилласан юм.




