Майкл Жексоны охин кино урлагт
2017 оны 5 сарын 05
Попын хаан хэмээдэг Майкл Жексоны охин өргөн дэлгэцийн кинонд туслах дүр бүтээхээр болсон талаар “The Hollywood Reporter” сонинд бичжээ.
Найруулагч Нэш Эдгертоны энэ кинонд жүжигчин Шарлиз Терон, Аманда Сейфрид нар дүр бүтээх юм байна. Пэрис Жексон “Фокс” телевизийн “Од” олон ангит кинонд дүр бүтээж жүжигчний гараагаа эхэлсэн билээ. Тэрбээр энэ жил 19 настай Холливудыг байлдан дагуулахаар шийдсэн тухайгаа Жимми Фаллоны үдшийн шоунд оролцох үеэр ярьсан байна. Пэрис Жексон согтууруулах ундааны эсрэг эмчилгээнд 18 настайдаа хамрагдаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43245
0 эможи




