Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Камераар хувцсаа ТОХИРУУЛНА

2017 оны 4 сарын 28

“Амазон” сайт дуу авиан дээр үндэслэн шинэлэг төхөөрөмжүүдийнхээ нэгийг өчигдөр танилцууллаа.

“Эко лүүк” нэртэй шинэ камер нь толь бас стилистийг орлох болно. Энэ төхөөрөмж загварын зөвлөгөө өгөхөөс гадна хоёр хувцсаас аль нь илүү тохиромжтойг хэлдэг. Өөрөөр хэлбэл, таны хоёр төрлийн хувцас өмссөн зургийг харьцуулж, хувиар илэрхийлэх юм. Үүгээр авсан  зургуудаа харьцуулж сайн зөвлөгөө өгсөн эсэхийг шалгах боломжтой.

Камерыг гар утас, компьютер зэрэгт холбож зураг, бичлэгээ интернэтэд байрлуулахаас гадна дуу сонсож болно. Цаашид бүр олон үйлдэлтэй болгохоор ажиллаж байгаа аж. Уг төхөөрөмжүүдийг онлайн сайтуудад 200 ам.доллараар худалдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43053
0 эможи
keyboard_arrow_up