Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: “Шувууны Жаргал ба түүний нөхөд” нэртэй үзэсгэлэн нээгдлээ

2017 оны 4 сарын 17

“Хүннү Молл”-ын “Гамма” гэрэл зургийг галерейд энэ сарын 15-23-нд “Шувууны Жаргал ба түүний нөхөд” нэртэй үзэсгэлэн нээгдлээ.

Тус үзэсгэлэнд шувуу судлаач, байгаль хамгаалагч, шувуу ажиглагч, шувууны аялал зохиогч, шувуу сонирхогч, шувууны зураг дагнан авдаг зурагчин зэрэг шувуутай холбоотой 12 зурагчны 60-аад бүтээл багтаж байгаа юм байна.

Энэ үзэсгэлэн танин мэдэхүйн зорилготой тул үзэгчид тухайн шувууны зан төрх, амьдрах арга, амьдралын онцлогийг харах, сонсох, мэргэжлийн хүмүүстэй хамт шувууны өдрийн аялалд явах, тэднээс туршлага судлах боломжтой болох юм байна.

Жил бүрийн тавдугаар сарын эхний амралтын өдрийг улс орнууд Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Алс холын газраас нутгаа зорин ирэх олон зуун сая шувууг хүн бүр угтан авч, төрсөн нутагтаа энх тунх үржин, үр төлөө өсгөн бойжуулахыг бэлгэдэн энэ өдрийг тэмдэглэдэг. Мөн нүүдлийн шувуудад тулгарч буй асуудлуудыг хүмүүст ойлгуулах, сэрэмжлүүлэх, хамгаалах шаардлагатайг дахар сануулах гэнэ.

Жил бүрийн Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр өөрийн гэсэн өвөрмөц уриатай байдаг бөгөөд энэ жил “Тэдний ирээдүй бидний ирээдүй” сэдэв дор болох юм байна.

Зургийг  MPA.mn-ээс..

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42591
0 эможи
keyboard_arrow_up