Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн театрын өдрөөр УДЭТ-ын уран бүтээлчид “Гамлет” жүжгээр бэлэг барина

2017 оны 3 сарын 27

Дэлхийн театрын өдөр ӨНӨӨДӨР тохиож байна. УДЭТ-ын уран бүтээлчид эл өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар хэвлэлийн хурал хийв. 

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсч хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. Театр хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна. 

Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

Энэ өдөр тус театрын ура бүтээлчид дэлхийн сонгодог бүтээлийн ноён гурван оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжгээр үзэгчдэд бэлэг барих юм. Энэхүү эмгэнэлт драмыг жүжгийг 2012 онд Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар шинэчлэн найруулж үзэгч түмэндээ хүргэсэн билээ. Жүжгийн гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглосон юм. 

123

123

123

 

Түүнчлэн театрын баярын өдрийг тохиолдуулан Дорнод Сибирийн Соёл урлагийн их сургуулийн профессор, ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт, “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвээр сургалт зохион байгуулах юм. Мөн ОХУ-ын гавьяат жүжигчин, Буриад улсын ардын жүжигчин, Төрийн шагналт, Сультимов Доржо Норбосампилович энэ өдрүүдэд театрт ажиллах юм байна.

Мөн “Театр үзэгч” хөтөлбөрийн хүрээнд “Сонгодог жүжиг миний ертөнцөөр” илтгэлийн уралдаан, “Царцаа Намжил-Үлгэрч хүүхэд” уралдааныг БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газар, СУИС-тай хамтран ЕБС-ийн сурагчдын дунд зарласан бөгөөд шалгаруулалтыг ирэх сард явуулах аж.

 Гэрэл зургийг MPA.mn-ээс 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41979
0 эможи
keyboard_arrow_up