Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“МАРТЫН -8”-НЫ ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦ

2017 оны 3 сарын 06

Эрхэмсэг бүсгүйчүүдийн баяр "Мартын-8" болох гэж байгаатай холбогдуулан 3сарын 8-ны өдөр тоглогдох үзвэр үйлчилгээний хуваарийг хүргэж байна. Та хайрт ээждээ, халамжит ханьдаа, хөөрхөн охиндоо тоглолтын тасалбар бэлэглэж нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлээрэй.

 

 

“Эх үрийн дуу” тоглолт 3 сарын 6-нд “Монгол бөхийн өргөө”-нд

МУГЖ дуучин Энхзул, хүү Чинбаярын хамтарсан “Эх үрийн элбэрэл” тоглолт тав дахь жилдээ зохион байгуулагдана.

Билетийн үнэ: 20.000 төгрөг


“Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд

Монгол бөхийн өргөөнөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Үртэй хүн жаргалтай” тоглолт 3 сарын 7, 8-нд 2 өдөр дараалан тоглогдоно. Тоглолтод МУГЖ Чулуунхүү, МУГЖ Ширмэнтуяа, МУСТА Эрдэнэтунгалаг, Төрмандах Гансувд, Батмэнд, Чулуунчимэг нар оролцоно.

Билетийн үнэ: 15.000 төгрөг, 20.000 төгрөг


“Уянга шаглаа” тоглолт МУСТА дуучин Бурмаа 3 сарын 7,8-нд “Аса Цирк”

МУСТА дуучин Бурмаа 3 сарын 7, 8-ны өдрүүдэд АСА Цирк-д тоглоно. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дууны сайхан Юндэн”, “Усны тунгалаг тамир” зэрэг дуунуудаа хүргэхнээ.

Билетийн үнэ: 20.000 төгрөг


“Миний ээж хөөрхөн” тоглолт 3 сарын 9-нд ганцхан удаа “УБ палас”-т

Энэ бол Монголын ээжүүдийн үзэх дуртай № 1 тоглолт. Тоглолтод урилгаар АЖ Самбуу, МУГЖ Батсүх, Чулуунхүү, Батбаяр, Вандан Дуламсүрэн, Сийлэгмаа, Ганзориг, Банрагч, Мөнхбат, Жавхаасайхан Үүрийнтуяа, Төрмандах Гансувд зэрэг зохиолын шилдэг дуучид оролцох юм байна.

"Миний ээж хөөрхөн" тоглолтын онцлог нь хүрэлцэн ирсэн 3000 ээж сэтгэлээ нийлүүлэн дуулах тэр торгон агшинд Таны ижийн зураг дэлгэц дүүрэн гарч гэнэтийн бэлэг барина. Та хөөрхөн ижийтэйгээ авхуулсан зургаа UB palace-ын касс болон 1900-1905-ын хүргэлтийнхэнд хүлээлгэн өгөөрэй гэж зохион байгуулагчид хэлж байна.

Энэ мартын баяраар ижийтэйгээ цуг үзэх хамгийн сайхан тоглолт "Миний ээж хөөрхөн".

Билeтийн үнэ: 13.900 төгрөг, 18.900 төгрөг


“Сайхан Монгол бүсгүй” 3 сарын 7, 8-ны өдөр “УБ палас”

“Сайхан Монгол бүсгүй” нийтийн дууны тоглолт. Тоглолтод урилгаар МУГЖ Бат-эрдэнэ, МУСТА Чинболор, Чулуунбаатар, Батсайхан, Чулуунчимэг нар оролцох ба билетийг УБ паласын билетийн касснаас захиалах боломжтой.

Билетийн үнэ: 15.000 төгрөг


“Үзэсгэлэнт минь” тоглолт 3 сарын 8-нд Корпорайт конвэйшн цэнтр-VIP тоглолт

МУГЖ Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” тоглолт зохион байгуулагдах юм байна. Тоглолтод урилгаар Хар сарнай хамтлагийн ахлагч Амраа, Номин талст хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн нар оролцоно. Сүүлийн үед хит болсон “Үзэсгэлэнт минь”,”Найз” “Толин хул” зэрэг дуунуудаа хүргэх болно.

Билетийн үнэ: 108.000 төгрөг

Дуучин Болор-Уянга болон МУСТА Оюунчимэг нарын хамтарсан "Учралын эгшиг" тоглолт болно

   Дуучин Э.Болор-Уянга урлагийн ертөнцөд өөрийн өвөрмөц хоолой, чадварлаг дуулалтаараа олонд танигдсан билээ. Тэр дундаа Монголын алтан үеийн дуунуудыг амьдруулж дахин сонсогчдын хүртээл болгосон гэдгээр нь уншигчид маань түүнийг андахгүй.

   Тэрээр "Учралын эгшиг" дуугаараа нэрлэгдсэн анхны тоглолтоо хоёр жилийн өмнө хийж байсан бол энэ жил Дархан хотын сонсогч фенүүддээ зориулж "Учралын эгшиг" тоглолтоо ахин  хийхээр болжээ. Энэ удаагийн түүний тоглолт МУСТА Н.Оюунчимэгтэй хамтарч буйгаараа онцлог юм.

   Тоглолт 2017 оны 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд буюу "Олон улсын эмэгтэйчүүд"-ийн баярын өдрөөр  "Эзэнт гүрэн" ресторанд болох юм байна. "Учралын эгшиг" тоглолтонд Дарханчуудыгаа болон эрхэмсэг бүсгүйчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99906015 утаснаас авах боломжтой

80,90-ээд оныхны галзуу ганц үдэш ойртож байна

   Нүд баясаж чих дэлдийлгэх Март 8-ны гайхамшигт үдэш айсуй. Крокусийн урилгаар Монголд анх удаа тоглох Joy хамтлагийн тоглолт эхлэхэд цөөхөн хоног үлдсэн байна шүү. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийслэл хотод олон үзвэр, үйлчилгээ байгаагийн нэг нь 80,90-ээд оны диско хөтөлбөрийн үргэлжлэл, Европын алдарт Joy хамтлагтай хамт “Шар айраг” хамтлагийн “Smokie” ковер тоглолт болох нь. Тиймээс та баярын өдрөө хэрхэн тэмдэглэхээ шийдээгүй байгаа бол “нэг сумаар хоёр туулай буудах” Крокусийн үдшийг сонгоорой гэж зөвлөе. Мөн энэ үдэш 80, 90-ээд оны буффет дэлгүүр ажиллаж шагшуур, улаан ус, беломор тамхи, хүлхдэг чихэр зэрэг ховрын бараа худалдаанд гарна гэсэн шүү.

   Анги хамт олон, найз нөхөдтэйгээ хуучны сайхан бүхнээ дурсаж ганц үдшийг гайхалтай өнгөрөөх мөч 3-р сарын 7-нд Крокусийн тайзнаа болно. Та тасалбараа захиалж амжаагүй бол 80044411, 80101144 утсаар захиалгаа өгөөрэй.

Бүсгүй минь инээмсэглэж яваарай тоглолт болно

    Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт 3-р сарын 08-нд 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна.
Тоглолтод улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим
Удирдаач: Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/,
Дуучид: Б.Зангад /МУАЖ/, Д.Энхзул /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Т.Амина /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар, Б.Номин-Эрдэнэ, Т.Отгонбаяр, Б.Солонго, С.Нямбаяр, бүрэлдэхүүнтэйгээр ая дуугаа өргөх болно.
 
Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623, 88010854-с лавлана уу.

Киноны шилмэл хөгжмийн концерт болно

Бид киног цогцоор нь үздэг... Агуулга, зураглал, дүрслэл, жүжигчид, хөгжим, яриа гээд нэг дор бүхнийг хүлээн авч, цогцоор нь үздэг учраас юунд илүү анхаарлаа хандуулснаараа үзсэн киногоо эргэж санадаг.
 
Кино урлаг үүсэж хөгжихтэй хамт бий болж, хөгжмийн нэгэн томоохон урсгал болтлоо хөгжсөн киноны дуу, хөгжим нь аливаа уран бүтээлчдийн дуртай сэдвийн нэг билээ. Монгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А.Даваазоригийн санаачлагаар 2011 онд анх удаа дэлхийн хамгийн алдартай киноны хөгжмүүдийг үндэсний хөгжмөөр амилуулан үзэгчдэдээ хүргэж гайхалтай бэлэг барьж байв.
 
"Төгөлдөр хуурчийн домог" (Legend of 1900) киноны "Playing Love" хэмээх хайрын сүлд дуугаар нэрлэсэн энэхүү тоглолт монгол үндэсний хөгжмийн хөгжилд нэгэн шинэ хуудас нээж, кино болон хөгжим сонирхогчдын жил бүр хүсэн хүлээдэг уламжлалт тоглолт болжээ.
 
"Мандухай Сэцэн Хатан"-ы сүр хүч, "James Bond"-ын хурц рок, "Оддын дайн"-ы Эзэнт гүрний марш зэрэг олон гайхалтай хөгжмийг ёочин, ятга, их хуур зэрэг уламжлалт болон барууны сонгодог хөгжмийн зэмсгүүдтэй морин хуурын хоёрхон чавхдас хоршиж, хосолж, хөгжөөн дуурьсгах өдөр 3 сарын 7, 8-нд The Corporate Hotel & Convention Centre-ийн Концертын танхимд та бүхнийг урьж байна.
 
Монгол Улсын Морин хуурын чуулга
Удирдаач МУУГЗ Ч.Чинбат, МУСТА Д.Түвшинсайхан
Продюсер Д.Оргил
Урилгаар
Дуучин МУГЖ Б.Батчулуун (Никитон)
Дуучин Б.Оюу (Авъяаслаг Монголчууд 2016)
Дуучин Г.Тэнүүн
Төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх
 
PLAYING LOVE 2017
 
МОНГОЛЫН БОЛОН ДЭЛХИЙН КИНОНЫ ШИЛМЭЛ ХӨГЖМИЙН КОНЦЕРТ
 
Цахим тасалбарыг TICKET.mn
Тасалбар хүргэлт: 1900 1800
Тасалбарыг The Corporate Hotel & Convention Centre, Улсын Филармони ба дараах TicketBox-уудаас авах боломжтой.
TICKET.mn кассуудын хаяг, цагийн хуваарь:
1) Ticket.mn офис: Өргөө-2 кинотеатрын баруун урд, Адмон хэвлэлийн газрын 209 тоот. Даваа-Баасан 9:00-21:00, Бямба, Ням 10:00-20:00 
2) TicketBox 1: Shangri La Mall, 3 давхарт, Интерном. Даваа-Баасан 10:00-21:00, Бямба-Ням 10:00-22:00
3) TicketBox 2: EMart, 2 давхарт, Интерном. Өдөр бүр 9:00-22:00
4) TicketBox 3: Hi Fi Records. Өдөр бүр 10:00-21:00

Рок поп, хошин шог, нийтийн дуучид “Нэг тайзнаа”

Үндэсний сар шинийн баяр дараа Олон улсын эмэгтэйчүүдийн баяр биднийг угтаж байна. Хамгийн хайртай ээж, хань, эмэгтэйчүүдээ баяруулахаар бодол өвөртөлсөн яваа уншигч та бүхнийг “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” нэгдсэн тоглолтонд урьж байна. Баярын үеэр олон тоглолт болдог. Харин энэ тоглолт нь бусдаас өвөрмөц, содон тэр дундаа нэгдсэн болох гэж байгаараа онцлогтой. Үзэгч та бүхэн рок поп, хошин шог, нийтийн дуучдыг нэгэн зэрэг тайзнаа дуулж, хөгжөөх хоёрхон үдэш болж мартагдахааргүй тоглолт болно гэдгийг зохион байгуулагч тодотгон хэллээ.

Тоглолтонд:

Хошин урлагийн Мөрөөдлийн театр, Эмоци продакшин, Өнгөт инээд, “Пради” Чапи суурь хүрэлцэн ирж та бүхнийг хөгжөөхөөсөө гадна Дуучин Ардын Жүжигчин А.Долгор, АЖ Ш.Чимидцэеэ, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучин МУГЖ Ө.Уянга, Uvertura хамтлаг, МУГЖ С.Ганзориг, С.Дэлгэрмөрөн, Харангийн Ц.Чулуунбат, П.Идэржавхлан, Чулуунчимэг, Ундрал, Гантулга, 3 бүдүүн хамтлагийн ахлагч А.Мөнгөншагай нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөнө.

Та бүхэн 3-р сарын 8-нд 15 цагт, 3-р сарын 9-ны өдрийн 19 цагаас АСА циркт болох тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

”Ромео, Жульетта” жүжгийг ирэх сарын 6-8-нд үзэгчдэд толилуулна

   УДЭТ-ын уран бүтээлчид ирэх сарыг оюунлаг үзэгчиддээ зориулан "Сонгодог жүжгийн өдрүүд" болгон зарлалаа. Сонгодог жүжгийн өдрүүд ирэх сарын 06-30-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ өдрүүдэд Английн алдарт зохиолч У.Шекспирийн хайрын сонгодог дуулал болох "Ромео, Жульетта" жүжгийг ирэх сарын 6, 7, 8-нд үзэгчиддээ зориулах юм. Уг жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулснаар тоглоно.

   Түүнчлэн Грекийн алдарт зохиолч Софоклын сонгодгуудын нэг болох "Эдип хаан", Норвегийн их бичгийн хүн Г.Ибсений "Хүүхэлдэйн байшин" буюу "Нора", алдарт Мигель Сервантесын "Кихот ноён" , У.Шекспирийн "Гамлет", Францын алдарт зохиолч В.Хюгогийн "Парисын дарь эхийн сүм" жүжгийг тус тус үзэгчдэд хүргэх юм. Энэхүү жүжгийн өдрүүдэд зориулсан энгийн болон багц тасалбар худалдаанд гарч эхэллээ. Энгийн тасалбарын үнэ 10-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сонгодог багц тасалбар 5 жүжиг 60 мянга, 3 жүжиг 45 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Эмоци Продакшны #МинийТопЭхнэр хавар цагийн цоо шинэ инээдмийн энтертайнмент шоу тоглолт

123

Эмоци Продакшны #МинийТопЭхнэр хавар цагийн цоо шинэ инээдмийн энтертайнмент шоу тоглолт
03-07нд 19-21н цагаас 2 удаа
03-08нд 17-19-21н цагуудаас 3н удаа #ТусгаарТогтнолынОрдонд харилцах утас 9662-9662 та бүхэн яараарай

Шинэ үе &Найзууд төсөл ГҮРГЭР ХАНЬ тоглолт 3cарын5-с өдөр бүр СТӨнд харин Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрүүдэд

123

3 сарын 7-нд 19,21 цагуудаас
3 сарын 8-нд 15,17,19,21 цагуудаас тус тус тоглоно.дэлгэрэнгүй мэдээллийг: 11329173, 90220000,94560000 билет зарагдаж эхэлсэн.Талбайн хажуу соёлын төв өргөөний касс 12000₮

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Шилдэг хөтөлбөрөө УБ ПАЛАС-ын РОЯАЛ танхимд 3-р сарын 7,8,9ний өдрүүдэд 4н удаа тоглохоор боллоо.

123

Х Түц продакшны "Шилдэгийн шилдэг тоглолт" Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдрүүдэд

123


3 сарын 7-нд 19,21 цагуудаас
3 сарын 8-нд 13,15,17,19,21 цагуудаас тус тус тоглогдно.
Билет захиалга болон хүргэлт байхгүй.
Тасалбарын үнэ:12.000₮ дэлгэрэнгүй мэдээллийг: 9923-5678

GUYS "Зүрх Уучил" тоглолт 123


Musical • Show • Unplugged
Хэзээ ► 2017.03.08
Хаана ► CROCUS Event Hall
Оруулж эхлэх цаг ► 20:00
Эхлэх цаг ► 21:00 /яг цагтаа/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41383
2 эможи
keyboard_arrow_up