“Тусгай салаа” олон улсын кино наадмаас шагнал хүртлээ
2017 оны 2 сарын 21

Батлан хамгаалах яам, МҮОНРТ хамтран залууст эх оронч хүмүүжил олгох зорилгоор хэд, хэдэн уран бүтээл хийсний нэг нь “Тусгай салаа” олон ангит уран сайхны кино юм. Тэгвэл энэхүү кино ХБНГУ-д болсон Олон улсын кино наадмаас “Энхийн төлөө” шагнал хүртлээ.
Тус кино наадамд “Тусгай салаа-1”, “Тусгай салаа-2” уран сайхны кино болон “Догшин хар сүлдний нууц” баримтат кино зэрэг бүтээл оролцож, “Энхийн төлөө” номаницад өрсөлдөн шагнал хүртсэн нь энэ аж.
Эх сурвалж "Соёмбо" сонин.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41154
0 эможи




