Юү А Ин, Им Сү Жон, Ку Гён Пюу нар “Чикаго бичгийн машин “ кинонд хамтран тоглоно

Үзэгчдэд нилээд хүлээлт үүсгээд байгаа “Чикаго дахь бичгийн машин” киног tvN телевизийн хамт олон бүтээх нь тодорхой боллоо. Юү А Ин, Им Сү Жон, Ку Гён Пюу нар энэхүү кинонд дүр бүтээх аж. Энэ долоо хоногт киноны зохиолтой уншиж танилцан, кино зураг авалт хийх газраа товлохоор нэгдсэн уулзалт зохион байгуулна хэмээн холбогдох газраас мэдээллээ.
“Чикаго дахь бичгийн машин” кино нь 1930 оны үед Японы колоны үед хүнд хэцүүгээр амьдарч байсан зохиолч нарын хамгийн гүйлгээтэй зохиол, түүний нэрний ард нуугдаж өмнөөс нь зохиолыг нь бичиж өгдөг сэжиг бүхий нууцлаг зохиолч, зовлон зүдгүүрийг хүчтэйгээр эсэргүүцэн дахин сэргэн мандаж буй явдлуудыг тусгасан уран зөгнөлт инээдмийн романс юм.
Мөн түүнчлэн Чон Ху Жин болон Жу Ү Жин нар энэхүү кинонд хамтрах юм байна. Уг киног “Нарыг тэвэрсэн сар”, “Kill me, Hill me”, “Хотын хов жив” зэрэг киноны зохиолыг бичсэн Жин Сү Ван зохиолч болон “Шар шорооны тоос”, “Эд зүйл”, “Онгоцны буудал явах зам” зэрэг киног бүтээсэн Ким Чол Гюү найруулагч нар бүтээх аж.




