Жүжигчин Юү Хэ Жин “1987” уран сайхны кинонд нэгдэнэ
2017 оны 2 сарын 15

Жүжигчин Юү Хэ Жин “1987” найруулагч Жан Жүн Хуаны уран бүтээл кинонд тоглохоор болжээ. Тэрбээр өнөөдөр удахгүй гарах “1987” кинонд тоглох гэрээнд гарын үсгээ зурсан байна. Энэхүү кино нь '지구를 지켜라', '화이:괴물을 삼킨 아이' гэх мэт киног найруулсан Жан Жүн Хуан найруулагчийн шинэхэн уран бүтээл юм. Уг киног 1987 оны Өмнөд Солонгос улсын дүр төрх болох Ардчилалын эхэн үед Паг Жун Чолын дарангуйлал тамлан зовоолтыг таслан зогсоохын тулд эрх мэдэл бүхий хүмүүст үнэн бодит байдлыг илчлэх гэсэн оролдлого хийж буй хүмүүсийн тухай ам дамжсан яриагаас сэдэвлэжээ. Ингээд Ким Юүн Сог, Ха Жон Ү, Кан Дун Вон, Ким Тэри гэх мэт жүжигчид тоглохоор болоод байгаа энэхүү кинонд Юү Хэ Жин ч мөн адил нэгдснээр мөрөөдлийн баг бүрдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40959
0 эможи




