Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн телевизийн салбарын хамгийн том контент “The Voice” шоуг эх орондоо хийнэ

2017 оны 2 сарын 15

Голланд улсаас гаралтай "The Voice" шоуг Монгол телевиз албан ёсны эрхтэйгээр зохион байгуулах гэж байна. "The Vocie" шоу нь анх 2010 онд зохиогдож байсан бол дэлхийн 62 улсад хийгдээд байгаа юм байна. Энэхүү нэр хүндтэй дэлхийн номер нэг контентыг "Авьяаслаг монголчууд" шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан Монгол телевизийн уран бүтээлчид эх орондоо хийхээр болжээ. Монгол телевизийн удирдлагууд одоогоор тус шоуны бүх гэрээ хэлэлцээрийг хийсэн бөгөөд бэлтгэл ажилдаа орсон байна.

Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас Чанар Чадвар” гурвын төгс хослолоос бүрдэх бөгөөд “Зөвхөн шилдэг”-үүд оролцдогоороо бусад авьяас тодруулах шоунаас ялгаатай. Тодруулбал дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь өрсөлддөг нь энэ шоуны онцлог юм. Мөн оролцогчдынхоо зөвхөн хоолойг л сонсдог тул оролцогчдын нас хүйс, өнгө зүс үүнд огт хамаагүй. Түүнчлэн шоуны шүүгчид нь хүртэл оролцогчтойгоо хамтран тэднийг дасгалжуулж багшилдаг нь “Зөвлөх Шүүгчид”-ийн гол өрсөлдөөнийг харуулдаг байна.

Зөвлөх шүүгчдийн өрсөлдөөний үр дүн тайзнаа гардаг учраас энэ бол жинхэнэ авьяастнуудын талбар байх нь ээ. Тус шоу нь нээлттэй шалгаруулалт, телевизээр гарах эхний шат буюу сонсох шат, хоёрдугаар шат буюу халз тулаан, гуравдугаар шат буюу хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн дөрвөн үе шаттай юм байна.

voice

Шоуны онцлогууд:

-Оролцогчид зөвхөн дуулах жинхэнэ авьяастай байх

-Оролцогчдыг зөвхөн дуу хоолойны чадвараар шалгаруулах

-Шоунд Зөвлөх шүүгч ажиллах бөгөөд Зөвлөх шүүгчид оролцогчдоос бүрдсэн “Тусгай баг”-ийг бий болгох

-Жинхэнэ өрсөлдөөн зөвхөн оролцогчдын дунд бус  зөвлөх шүүгчдийн дунд мөн адил өрнөдөг

-Бүх оролцогчид амьд хөгжмийн хамтлагтай дуулдаг 

-Дэлхийн хэмжээний авьяастан болох алтан боломж

Монгол телевиз нь "The Voice" шоуг дэлхийд тэргүүлэгч контент нийлүүлэгч Talpaгаас авч буй юм байна. Энэхүү шоу бол Монголын урлагийн салбарт томоохон өөрчлөлт авчрах болно хэмээн зохион байгуулагчид хэлж байна.  

"The Voice" шоуг эх орондоо зохион байгуулах “Монгол телевиз” нь 2007 оноос эхлэн Телевизийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд “Монгол ТВ” телевиз нь Монголд анх удаа оюуны өмчийн онцгой эрхтэйгээр дотоод гадаадын бүхий л контентуудыг худалдан авч, дуу  дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээс гадна дэлхийн томоохон шоу нэвтрүүлгийн форматаар Үндэсний хэмжээний шоу нэвтрүүлгүүдийг амжилттай бүтээж, Монголын нэвтрүүлгийн стандартад шинэчлэл хийж байгааг үзэгчид маань мэдэж байгаа биз ээ.

Түүнчлэн гадаадын кино студи болон интертаймент студиудтэй гэрээ байгуулан албан ёсоор хамтарч дэлхийн томоохон шагнал гардуулах ёслол, шоу арга хэмжээг шууд дамжуулдаг нь үзэгчдийн хүртлээл болсоор байгаа. Максима Медиа-аас гаргасан телевиз үзэгчдийн 2015 оны судалгаагаар Улаанбаатар хотын нийт үзэгчид буюу 1 сая хүний 320 мянган үзэгч хамгийн дээд талдаа нэгэн зэрэг телевизийн сувгийг үздэг тухай мэдээлсэн. Тэгвэл Монгол Телевизийн Авьяаслаг Монголчууд 2016 шоу нэвтрүүлгийг Монгол Улсын нийт хүн амын 80 хувь нь нэгэн зэрэг үзсэнээр телевиз үзэлтийн улсын хэмжээний рекордыг тогтоожээ.

Ингээд тун удахгүй Монгол телевизийн зохион байгуулсанаар  “The voice of Mongolia”  шоу нэвтрүүлэг үзэгч бидний сонорыг мялааж цэнхэр дэлгэцийн урд уях цаг ирэх нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40943
0 эможи
keyboard_arrow_up