Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогчтой танилцаарай

2017 оны 1 сарын 16

Загварын ертөнцөд нэр хүндтэй “Next top model” телевизийн шоу нэвтрүүлэг Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр өчигдрөөс монголын үзэгчдэд хүрч эхэллээ. “Боловсрол суваг" телевиз", "Бюро 24/7” дижитал сэтгүүлийн уран бүтээлчид хамтран хүргэж буй  “Моngolia`s Next Top Model” шоу нэвтрүүлгийн анхны дугаарт  нийт 22 оролцогч шилдэг 16 оролцогчийн төлөө өрсөлдсөн юм. Монголын загварын ертөнцөд цоо шинэ өнгө төрх, шинэ дүр бий болгох зорилготой “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлэгт нийт 220 гаруй охид бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдэг 22 охин эхний дугаарт тэнцжээ. Шоу нэвтрүүлгийн дүрэм ёсоор нийт 16 оролцогч 16 нэвтрүүлгийн турш өрсөлдөн шилдгээ тодруулах юм.

Оролцогчид “Яагаад Милан, Парис, Нью-Йоркийн загварын тайзнаа монгол модель алхаж болохгүй гэж” хэмээх мөрөөдлийг тээн энэхүү шоу нэвтрүүлэгт хүч үзэж байгаагаа хэлж байлаа. Тиймдээ ч өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудан тэмцээний талбарт гарчээ.

Оролцогчдийн хувьд 16-23 насны залуу охид, бүсгүйчүүд бөгөөд тэд өөр өөрийн хүсэл мөрөөдлөө тээн энэхүү шоуг зорин иржээ.

БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг дүүргэсэн Г.Ижилцэцэг, Г.Ихэрцэцэг эгч дүү ихрүүд, Унгарт загвар өмсөж байсан М.Анхбаяр болон “Андра модель” агегтлагт загвар өмсөж байсан Б.Даваажаргал зэрэг олон хүчтэй өрсөлдөгчид нэгэн тайзнаа гарчээ.

Тэд нэвтрүүлгийн багийнхны бэлдсэн хувцас, хэрэгсэл, make-up-ыг ашиглан 1960-1970-аад оны дүрд хувиран зураг авалтад оролцон өрсөлдлөө.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

“Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгийн шилдэг 16 оролцогчийг танилцуулж байна.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Э.Оюунбилэг
“Сити” их сургуулийг “Зочид буудал, зоогийн газрын менежмент” мэргэжлээр төгссөн.
Бие даасан, хүчтэй бүсгүй байхын төлөө бага наснаасаа хичээж ирсэн түүний амьдрал гэрийнхнийх нь бахархлыг үргэлж төрүүлдэг. Дуртай зүйлээ хийж байхдаа аз жаргалыг мэдэрдэг учраас энэ тэмцээн түүнд ялалт авч ирнэ гэж боддог.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Б.Жагзмаа
Нэгдүгээр сургуулийн сурагч 
“Mongolia’s next top model” нэвтрүүлэг түүнд өөрийнхөө урьд өмнө нь харж байгаагүй шинэ төрхөө олж харах боломжийг олгосон. Насаар бага хэдий ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулах зорилготой.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Б.Түмэнжаргал
“АШУҮИС”-ийн оюутан
Загварын тайзан дээр алхсан туршлагатай ч улам их амжилт гаргахыг хүссэн. Харин хүсэл мөрөөдлөө бодит болгохын тулд мөн хүчтэй өрсөлдөгч байхын тулд “Mongolia’s next top model” шоунд орох замыг сонгосон.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Т.Номин-Эрдэнэ
ОУУБИС-д Санхүүч мэргэжлээр сурдаг.
Модель болно гэж төсөөлж ч байгаагүй эршүүд зантай охинд энэ тэмцээн хамгийн том туршлага болж буй. Өмнөх амжилтаасаа давсан амжилт гаргахын төлөө тэр энд ирсэн.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Ш.Мандхай
ОСНААУГ-т оператороор ажилладаг. 
Эр нөхөртөө сайн хань, хүүдээ бахархал болсон ээж байхын тулд хичээж амьдардаг түүний эгэл жирийн амьдралыг “Mongolia’s next top model” нэвтрүүлэг өөрчилж мөрөөдөлд нь хүргэнэ гэдэгт итгэдэг.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Г.Ижилцэцэг
БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг “Олон улсын эрх зүйч” мэргэжлээр төгссөн. 
Өөрийнхөө байгаа зан чанар, суурь хүмүүжлээр бусдад үлгэр дууриал болохыг хүсдэг бүсгүй. Түүний мөрөөдөл загварын салбараас гадна худалдааны салбарт шинэчлэл авч ирэх. 

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Г.Ихэрцэцэг
БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. 
Бүсгүй хүн тэвчээр хатуужил, сэтгэлийн хаттай байх ёстой гэж үздэг түүний бодол бусдаас ялгарах гол шинж. Шинийг турших, эрэл хайгуул хийх зорилгынх нь нэгээхэн хэсэг нь энэ нэвтрүүлэг мөн. 

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч М.Дашбалжид
Мэдээллийн системийн инженер мэргэжлээр суралцдаг.
Багадаа бие муутайгаасаа болж бусдад шоолуулж байсан бяцхан охин ээжийнхээ асаргаа сувилгаа, алтан гартай эмч нарын буянд эрүүл саруул өсөн торнисон. Бусдад элдвээр хэлүүлж байсан тэр охин одоо хэн болсноо харуулахын тулд “Mongolia’s next top model” шоунд оролцож байна.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Д.Бүжинлхам 
“МУИС”-ийн оюутан
Өөрийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээгээ задалж загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн. Тэрээр модель болох гараагаа “Mongolia’s next top model” шоу нэвтрүүлгээс эхлүүлж байна. Энэ нэвтрүүлгээс өөрийнхөө шинэ дүр төрхөө олж өөрийнхөө амьдралд нэгэн шинэ хуудсыг нээх болно. 

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч М.Биндэръяа
“ШУТИС”-ийн оюутан.
Гэр бүлийнхэн нь түүнийг эрдэм номын хүн болоосой гэж хүсдэг. Тэр шамдан суралцдаг ч түүний сэтгэлд модель болох хүсэл мөрөөдөл оршин байдаг. Зөвхөн мөрөөдөөд суухыг хүсээгүй тэр мөрөөдөлдөө хүрэхийн тулд зоригтой алхам хийсэн нь энэ нэвтрүүлэгт орсон явдал юм.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Б.Бат-Оюун 
“Сити” их сургуульд “Нүүр хувиргагч”-ийн чиглэлээр суралцдаг.
Хүний нүүрийг будаж хөөрхөн болгочихоод түүнээсээ сэтгэл ханамж авах хамгийн сайхан учраас нүүр хувиргагчийн чиглэлээр суралцдаг хэмээн ярьсан Б.Бат-Оюуны мөрөөдөл бага наснаас нь эхлэлтэй. Хийж үзээгүй бүх зүйлээ туршиж үзэх нь түүний гол зорилго.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Б.Ану-Үжин 
“Ирээдүй цогцолбор” ахлах сургуулийн сурагч.
Тэр бусдаасаа намхан нуруутай ч түүний модель болох хүсэл мөрөөдөл хэнээс дутахааргүй өндөр. Үүнийгээ батлахын тулд энэ шоунд орж ирсэн. 

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч М.Анхбаяр
Технологийн сургуулийн 3-р дамжааны оюутан.
Унгар улсын гудмаар алхаж явахад загварын агентлагт ажиллах санал тавьсан нь түүний модель болох хүслийг төрүүлсэн байна. Багаасаа үзэж өссөн “Next top model” шоу Монголд албан ёсны эрхтэй хийгдэх болсныг дуулаад эргэлт буцалтгүй орохоор шийдсэн.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Ю.Балжидмаа
“Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль”-д “Сэтгэл зүйч” мэргэжлээр суралцдаг.
Загварын ертөнц түүний хувьд дотоод ертөнцөө илэрхийлэх боломж. Байнга хувьсан өөрчлөгддөг энэ салбарт өөрийнхөө өнгө төрхийг үлдээх нь түүний чин сэтгэлийн мөрөөдөл.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Т.Сарангэрэл
“Эм Си Ди Эс Эф” компанид үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг.
Сайхан хувцас өмссөн хүнийг хараад өөрөө өмссөн юм шиг баярладаг түүний сэтгэл загварын салбарт дурлуулсан нэг шалтгаан мөн. Өөрийгөө нээх хүслийг нь бадрааж өгсөн учир “Mongolia’s next top model” нэвтрүүлгийг сонгосон.

Танилц, “Mongolia’s Next Top model” шилдэг 16 оролцогч

Оролцогч Б.Цэрэндолгор
“Ач” анагаах ухааны их сургуульд “Шүдний эмч” мэргэжлээр суралцдаг.
Эмэгтэй хүний гоо сайхны төлөө ажиллах ёстой учраас шүдний эмч мэргэжлийг сонгосон хэмээн яриагаа эхэлсэн түүний дотоод ертөнц, үзэл бодол хэзээ ч хувирашгүй. Өөрөөс нь хэт хол гэж бодож байсан загварын салбар нь одоо түүнд хамгийн ихээр аз жаргал бэлэглэдэг.

Шилдэг 16 оролцогч “Хийморь” хотхонд байрлах тансаг зэрэглэлийн хауст хоёр сарын турш байрлан амьдрах юм. Өөрийгөө нээж хүсэл мөрөөдлөө биелүүлэх, хамгийн шударга өрсөлдөөн, сорилт дунд өсөн дэвжих, орчин үеийн загварын хэв маягтай хөл нийлүүлэн алхах боломж гээд дэлхийн тавцанд монгол модель өрсөлдөх хамгийн том үүд хаалгыг энэхүү шоу нээж байна. 

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн ялагч үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39993
0 эможи
keyboard_arrow_up