Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2017 оны 1 сарын 10

Хүүхдүүдэд тулгамдаад буй асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судалгаа, шийдэл гарцын хамт дэлгэх "Зэрэгцээ ертөнц" үзэсгэлэн энэ сарын 11-17-ны өдрүүдэд “UB Art Gallery”-д нээгдэх гэж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн талаар “Нэг шуудай нүүрс. Тэр зарим хүмүүсийн хувьд ад гай, утаа тортогийн үүр болж байхад харин зарим айлынх нь хөлдөж үхэхгүй өвлийн шөнийг давах амь тариа болж буй. Баян ядуугийн зааг ялгаа улам томорч, нийгмийн ороо бусгаа үзэгдэл ихсэх үед хамгийн өрөвдөлтэй, гэм буруугүй хохирогч нь хүүхэд болж хоцордог. Үүний төлөө төрүүлж өсгөсөн эцэг эх, төр засаг аль аль нь огт хариуцлага хүлээхгүй байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Мянган удаа хэлээд ойлгохгүй зүйлийг нэг зураг өгүүлэх нь бий, мянган удаа сонсоод ойлгоогүй зүйлээ өөрийн амьдралаар туулж байж ухаарах нь бас бий. Зөвхөн цахим ертөнцийн араас тэмцэх, уурлаж бухимдах бус бодит оролцоо, үр дүнтэй үйлдлүүдийг санал болгож байна. Тус үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус үйлдэл үр дүн авчрах зорилготой" хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Уг зургийн үзэсгэлэн маргаашнаас эхлэх ба иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39791
0 эможи
keyboard_arrow_up