"Жаргаагүй нар" жүжгийг энэ сарын 19-22-нд ахин тоглоно
2017 оны 1 сарын 10

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжиг ахин тоглогдохоор болжээ.
Тодруулбал, УДНТ-т энэ сарын 19, 20-нд 19:00 цагт, 21,22-нд 18:00 цагт тоглох гэж байна.
Энэхүү жүжгийн зохиолыг Ш.Гүрбазар бичсэн бөгөөд анх УДЭТ-ын уран бүтээлчид 2016 оны арваннэгдүгээр сарын 4-нд нээлтээ хийснээс хойш нийт 20 удаагийн тоглолтоор 9000 гаруй үзэгчдэд хүргэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39778
0 эможи




