Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Э.Амартүвшин дэлхийн шилдэг театруудад дуулна

2017 оны 1 сарын 04

Гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин тун удахгүй дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт “Сан Карло” театрт дуулах гэж байна. Алдарт Неополь хотын театрт тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ. Э.Амартүвшин үүний дараа буюу дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн  нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулах аж. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театр,  Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39575
0 эможи
keyboard_arrow_up