О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөг, Б.Шижирбатад АНУ-руу аялах эрхийн бичиг гардуулан өгчээ
2016 оны 12 сарын 14

"Авьяаслаг Монголчууд" шоуны ялагч болсон ирээдүйтэй дуучин О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийг гардуулан өглөө. Тус шагналыг Монгол телевизийн үүсгэн байгуулагч, Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат гардуулан өгч, баяр хүргэсэн байна.
Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсандаа, “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч болсон О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100,000,000 төгрөгийг гардууллаа. Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж Монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе” хэмээн нийтэлжээ.
Мөн тэрбээр тус шоуны шилдэг оролцогч, Б.Шижирбатад АНУ-руу аялах эрх бэлэглэсэн байна.
Тодруулбал, “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа. Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!” хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
39051
0 эможи




