Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Олон улсын хэвлэлд А.Баярцэцэгийг түрүүлэх магадлалтай миссээр тодорхойлжээ

2016 оны 12 сарын 05

“The Great pageant community” мэдээллийн хуудсанд “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож буй А.Баярцэцэгийг онцолж, түүнийг энэ удаагийн тэмцээнд амжилт үзүүлэх өндөр магадлалтай тухай бичсэнийг орчуулан хүргэж байна.

"Цэнхэр титмийг хэн гэртээ авч харих нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Энэ үед зарим охид яалт ч үгүй бусдаасаа ялгарч байгаагийн нэг нь Монголын мисс Бела нэрээрээ танигдсан А.Баярцэцэг юм. Монгол Улс олон жилийн турш Дэлхий миссийн тэмцээнд оролцож байгаа ч энэ удаагийн оролцогч А.Баярцэцэг хамгийн хүчирхэг, ур чадвартай, чадварлаг нь хэмээн тодорхойлогдож байна.

Олон улсын хэвлэлд А.Баярцэцэгийг түрүүлэх магадлалтай миссээр тодорхойлжээ

Түүний өмнө энэ тодорхойлолтод 2010 оны оролцогч А.Сарнай нэрлэгдэж байсан билээ. Харин А.Баярцэцэгийн хувьд зөвхөн загвар өмсөгч бус жүжигчний уран чадвартайгаа олонд таниулсан бөгөөд алдарт “Марко Поло” кинонд дүр бүтээсэн авьяаслаг бүсгүй юм. Түүнчлэн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байгаа нь ч түүний гоо бүсгүйн анхны тэмцээн биш ажээ. А.Баярцэцэг 2014, 2015 онд “Miss Earth” тэмцээнд оролцож топ-10 бүсгүйн нэгээр шалгарч байсан төдийгүй Фото миссийн төрөлд тэргүүн байр эзэлж, Коктэйл хувцаслалтын төрөлд гуравдугаар байр, “Eco Beauty” төрөлд шилдэг дөрөвт шалгарч байжээ.

Олон улсын хэвлэлд А.Баярцэцэгийг түрүүлэх магадлалтай миссээр тодорхойлжээ

Баярцэцэгийг яагаад онцлох болсон бэ?

  • Үргэлж инээмсэглэж, өөртөө итгэлтэй байгаагаа бусдад мэдрүүлдэг хүчирхэг зан чанар
  • Туршлага! Энэ удаагийн Дэлхийн мисс түүний гурав дахь удаа оролцож буй гоо бүсгүйн тэмцээн.  Гайхалтай үзүүлбэрээр хэн бүхнийг алмайруулах нь гарцаагүй.
  • Халуун дулаан, уриалагхан зан чанар
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, хайр татам гоо үзэсгэлэн
  • Бусадтай харилцах чадвар. А.Баярцэцэг англи болон испани хэлээр чөлөөтэй ярих чадвартай
  • Эх нутагтаа алдартай загвар өмсөгч тэрээр ирээдүйд олон улсад топ модель болох ирээдүй
  • Гайхалтай танилцуулга бичлэг! Зүгээр нэг танилцуулга биш, яг л бүрэн хэмжээний кино бүтээлийн трэйлер мэт гайхалтай танилцуулга. “Эхний сэтгэгдэл сүүлчийн ч сэтгэгдэл байдаг” гэх үг үүнд яг тохирно. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38732
0 эможи
keyboard_arrow_up