Канье Уэст эмнэлэгт хүргэгджээ
2016 оны 11 сарын 22

Хойд Америкт 21 удаагийн тоглолт төлөвлөөд байгаа реппер Канье Уэст эмнэлэгт хүргэгджээ. Унтаад сэрэхгүй байсан тул эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд түүний төлөөлөгчийн хэлснээр аялан тоглолт хувийн амьдрал гээд реппер ихэд ядарсантай холбоотой гэж үзжээ.
Түүний гэргий Ким Кардашьян хоёр сарын өмнө Парист дээрэмдүүлснээс хойш сэтгэл санааны хүндхэн цохилтонд орж, Уэст эхнэрээ халамжлах мөн “Сэйнт Пабло Тур” аялан тоглолт, Адидас брэндтэй хамтарч буй шинэ брэнд болон хувцас загварын компани гээд олон ажил давхцаж, тун завгүй байсан тул ядарсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө тоглолтон дээрээ Доналд Трампыг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь үзэгчдийн бухимдлыг хүргэсэн билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38349
0 эможи




