Мандухай хатны гоёл зүүсгэл А.Баярцэцэгт өвлөгдөнө
2016 оны 11 сарын 21
Энэ сарын 29-нөөс 12 дугаар сарын 18-ны хооронд АНУ-ын Вашингтон хотноо болох "World Miss-2016" буюу "Дэлхийн гоо бүсгүй-2016" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагчаар “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг шалгарсан билээ.
Тэгвэл дэлхийн миссийн тэмцээний тайзнаа Монгол Улсыг төлөөлөх 12 дахь гоо бүсгүй болоод буй мисс бүсгүйд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Намсрайн Сувд "Мандухай сэцэн хатан" кинонд тоглож байхдаа хэрэглэж байсан нэгэн гоёл чимэглэлээ бэлэглэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38288
0 эможи




