Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

"Гоёл-2017" наадам ирэх сард шилдгүүдээ тодруулна

2016 оны 11 сарын 19

Загварын ертөнцийн шилдгийг тодруулдаг "Гоёл" наадам "Монголын загварын 7 хоног", "Гоёл 2017" наадмын Гала тоглолт гэсэн 2 үе шаттайгаар явагдана. Загварын 7 хоног нь 11 сарын 26, 27-ны өдөр "Mongolian fashion week" Blue sky towert 14.00-18.00 цагт болох юм байна. Харин "Гоёл- 2017" наадмын Гала тоглолт, шагнал гардуулах ёслол 12 сарын 1-нд  СТӨ-д 19:00 цагаас болж Топ моделийг тодруулна. "Гоёл" наадам нь шилдэг бүтээлүүдийг шалгаруулахаас гадна шилдэг загвар өмсөгчийг тодруулсаар ирсэн. Хувцас загварыг сурталчлахад бодитой хувь нэмэр оруулсан загвар өмсөгчдийг шалгаруулж 2000 оноос эхлэн “Топ модель“ цолыг Монголын Дизайнеруудын Холбооноос “Гоёл” наадам дээр олгодог уламжлалтай. 

Гоёл наадмын номинациуд:

  • Гран-при
  • Шилдэг 4 дизайнер /төрөл тус бүрээр/
  • Шилдэг зохион бүтээх товчоо, үйлдвэр
  • Шилдэг залуу дизайнер
  • Топ модель цол
  • Шилдэг загвар өмсөгч /эрэгтэй, эмэгтэй/
  • Шилдэг make up artist
  • Шилдэг үсчин
  • Шилдэг фото зурагчин
  • Тусгай шагналуудыг тодруулж ёслолын үеэр шагнал гардуулна

Загварын 7 хоногийн тасалбар 5,000₮, "Гоёл- 2017" наадмын тасалбар 30000₮-өөр СТӨ-н кассаар худалдаалагдаж байгаа аж. Мөн Баруун дөрвөн замд байрлах Шилмэл загвар ордны байраас авах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38255
0 эможи
keyboard_arrow_up