Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

"Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч уртын дууч М.Дүгэрсүрэн одонгоор шагнагдлаа

2016 оны 11 сарын 16

Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг 32 оролцогчийн нэг М.Дүгэрсүрэнг шөвгийн наймаас хасагдсанаас хойш дэмжих хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Тухайлбал дуучин Д.Жавхаасайхан түүнтэй хамтарч уран бүтээл гаргахаар болсон бол түүнийг дэмжигчдийн групп хүртэл сошиал орчинд нээгджээ.

Монгол өв соёлоо хадгалж яваа түүний урмыг дэмжих үйл ажиллагаа үүгээр дуусахгүй бололтой. Жишээлбэл уртын дуучин М.Дүгэрсүрэнг Монголын баг сумдын үндэсний холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хүлээн авч уулзан, холбооны дээд шагнал “Монгол Улсын Манлай” хоёрдугаар зэргийн одонгоор шагналаа.

Энэхүү шагналыг үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлж, ёс заншилаа дээдлэн, баялаг бүтээж, яваа манлайлагч нарт олгодог уламжлалтай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38132
0 эможи
keyboard_arrow_up