Өнөөдөр үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг тоглолтоо хийнэ
2016 оны 11 сарын 10

Үндэсний хөгжмийн "Жонон" хамтлаг "Үлэмж тансаг" тоглолтоо өнөөдөр "The Corporate hotel & Convention center"-ийн концертын танхимд хийнэ. Хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил, уг тоглолтоороо үндэсний язгуур урлагийн хөгжил цоо шинэ түвшинд хүрснийг батлах, урлагаар дамжуулж ямар тансаг сайхныг харуулж чадах боломжтой хэмээн ярьжээ. Тоглолтод Улсын Филармонийн оркестр, үндэсний бүжгийн хамтлаг, дуучид оролцоно. Мөн үеэр монгол уран дархны чиглэлээр ажилладаг уран бүтээлчдийн үзэсгэлэн гарах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37989
0 эможи




