Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.Сарантуяа гавъяатын Урлагт зүтгэсний 30 жилийн ойн тоглолт болно

2016 оны 10 сарын 24

Монгол Улсын Гавъяат Жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа уран бүтээлээ туурвисны 30 жилийн ойн баяраа өөрийн үнэнч фэнүүдтэйгээ болон энэ цаг үед хамтдаа байсан рок попын хамтлаг дуучидтайгаа хамт нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх гэж байгаа.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр  Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа, UBS телевизийн захирал, МУГЗ Л.Балхажав,  Төрийн хошой шагналт хөгжмийн  зохиолч Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Б.Ганчимэг нар мэдээлэл хийж, сэтгүүлчидтэй сонирхолтой яриа өрнүүллээ.

Уг тоглолт нь 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Corporate Hotel and Convention Centre болох бөгөөд тоглолтонд Долгор /АЖ/, Харанга, Хөх тэнгэр, Хурд, Никитон, Камертон, Хар сарнай, Нисванис, Sweetymotion, A-sound, Fire, The Lemons болон дуучин Дэлгэрмөрөн, Отгоо, Агиймаа зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Дашрамд дурдахад МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Поп хатагтай Батмөнхийн Сарантуяа урлагт 16-хан насандаа хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас урлагийн гараагаа эхэлсэн аж.

Б.Сарантуяагийн амжилт,олныг бахдуулсан үйл явдлуудаас дурдвал хамгийн богино хугацаанд Зууны манлай дуучин болсон, Монголд хамгийн анхны цомог гаргасан, эмэгтэйчүүдийн анхны шоуг 1994 оны 3 дугаар сарын 8-нд зохион байгуулсан байна.

Мөн хамгийн олон фэнтэй, эх орноо таван удаа тойрч, бие даасан тоглолт  зохион байгуулсан,  дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийсэн зэргээрээ ард түмний хайртай дуучин болж чадсан.

Поп хатагтай Б.Сарантуяа урлагт зүтгэсэн 30 жилийн хугацаанд нийт 22 цомог гаргаж үзэгч, фэнүүдийгээ баярлуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37455
0 эможи
keyboard_arrow_up